Тээвэр ложистикийн зөвлөгөө

Манай орны хувьд далайд гарцгүй байдал, дэд бүтцийн хөгжил, хөрш орнуудын дамжин өнгөрүүлэх бодлого  зэрэг шалтгаануудаас  тээврийн  зардал бусад оронтой харьцуулахад өндөр гардаг. Гэвч компаниуд тээвэр логистикийн оновчтой төлөвлөгөө, зөвлөгөөг ШАНДАСГОВЬ ХХК-аас аван  боловсруулснаар зардлаа танах боломжтой. Хөрөнгө мөнгө гарган компанийн нийлүүлэлтийн хэлхээ, логистикийн үйл ажилллагаандаа зөвлөх үйлчилгээ авах, гуравдагч компанитай гэрээлэн ажилллах нь таны хувьд үргүй дэмий мэт санагдаж болох ч сайн судалгаа шинжилгээ хийж, хариуцлагаа бусадтай хуваалцсанаар компанийн эдийн засгийн нөөц боломжийг тэлж тээвэрлэлтийн зардал хэмнэх хамгийн сайн хүчин зүйл болж танд амжилт авчирна гэдэг нь маргаангүй үнэн юм..

Агаарын тээвэр ба далайн тээвэр

Далайн тээвэр нь илүү хугацаа зарцуулдаг боловч агаарын тээврийн зардлаас 70% хямд байдаг.

  1. Холимог тээвэрлэлт.

 Далайд гарцгүй манай орны хувьд холимог тээвэр хамгийн зөв сонголт. Хэрвээ далайн тээвэр ашиглан таны ачаа зорьсон газартаа хүрэх боломжгүй тохиолдолд, нөхцөл байдлаас шалтгаалаад хүрч болох хамгийн ойр боомт руу агаараар эсвэл төмөр замаар тээвэрлээд үргэлжлүүлэн далайгаар тээвэрлэх эсвэл эхлээд далайн замаар ачаагаа хүргээд дараа нь бусад тээврээр тээвэрлэж болно. Хэдий богино зайд ч таны төлбөр бага гарах болно.

  1. Агуулах.

Агуулах түгээлтийн цэгээ сонгохдоо хямдханг нь биш байршилыг нь бодож сонгох хэрэгтэй. Түгээлтийг тухайн хямд агуулахаас хийхэд хэтэрхий хол зайтай бол зардал болон хугацаа хэмнэгдэхгүй байх сул талтай байдаг. Хэрвээ танай компани олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг боловч нэг цэгээс түгээлтээ хийдэг бол хэрэглэгчидтэйгээ ойр боомтуудад түгээлтийн цэгээ хуваан байршуулах хэрэгтэй. Орон нутагт хэрэглэгчийн тоо хэмжээнээсээ хамааран  бүсчлэн хуваагаад бүсийнхээ хамгийн ашигтай байршлыг сонгон түгээлтийн цэгээ байршуулвал тээвэрлэлтийн зардлаа танах боломжтой.

  1. Тээврийн төрөл.

Цуглуулбар ачаа тээврээр (consolidation)  ачаагаа тээвэрлүүлэх нь цаг хугацаа хэмнэх боловч ачааны хэмжээ овроос хамаарч бүтэн машин, чингэлгээр тээвэрлэлт хийхээс  15-20%  илүү зардалтай байдаг. Хэрвээ таны үйлчлүүлэгч тогтмол бага хэмжээтэй  бараа захиалдаг бол түүнтэй тохиролцон нийлүүлэх хуваарь дээрээ  өөрчлөлт хийж болох юм.

  1. Машин, чингэлэг ачих ба зай ашиглалт. 

Ачааг ачихаас   өмнө ачааны баглаа боодлын мэдээллийг гарган өгч ачилтын зай ашиглалтын тооцоог гаргахыг тээвэрлэгч, тээвэр зуучлагч ШАНДАСГОВЬ ХХК-ийн мэргэжилтэнүүд танд бодож гарган өгч илүү машин, чингэлэг ачиж зардал нэмэгдэхээс сэргийлэх болно. Машин, чингэлгийн зайн ашиглалтыг сайжруулах нь маш чухал.

  1. Худалдааны гэрээ.

Танай нийлүүлэгчийн нэн тэргүүний зорилго бол хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэх болохоос тээвэрлэлтийн талаар танай компанитай маргах биш юм. Хэрвээ та боломжтой бол бараа бүтээгдэхүүнээ өөрөө тээврийг нь хариуцах худалдааны нөхцлийг сонгоорой. Жишээ нь FOB, EXW гэх мэт. Ингэснээр та тээврийн зардлаа хянан удирдах боломжтой. ШАНДАСГОВЬ ХХК танд  боломжит хувилбаруудыг танилцуулах болно. Бараа бүтээгдэхүүний тань   онцлогт тохирсон тээвэр хийх чадвартай, туршлагатай компанийг сонгосоноор урт хугацааны гэрээ хийж ажилллах нь үнийн хөнгөлөлт, төлбөрийн таатай нөхцөл, хариуцлага тооцоход маш их дөхөмтэй байж танай компанид бодит хэмнэлт авч ирнэ.