Гаалийн зуучлал

ШАНДАСГОВЬ ХХК таны ачааг хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээг дэлхийн хаанаас ч тээврийн ямар ч төрлөөр (төмөр зам, авто зам, агаараар, далайгаар) хийж гүйцэтгэнэ. Бид бүтэн контейнэр(FCL), түүвэр ачаа(LCL), задгай ачаа, түргэн муудах болон аюултай ачаа зэрэг бүх төрлийн ачаан дээр шуурхай найдвартай тээвэрлэлтийг хийдэг. Үйлчлүүлэгч нар гадаад худалдааны гэрээ хийж эхлэх, ачаа барааг илгээх болон хүлээн авах орны хил гаалийн шаардлага болон бүрдүүлэх бичиг баримтын талаар мэдлэг, мэдээлэлгүйн улмаас цаг хугацаа алдах, илүү зардал гарах гэх мэт эрсдлүүдтэй байнга тулгарч байдаг. Иймээс олон жилийн туршлагатай манай хамт олноос мэргэшсэн зөвлөгөө аваарай.

Бид Монгол улсын хил дээрхи болон гүний гааль дээр гаалийн бүрдүүлэлт, мэдүүлгийн үйлчилгээ үзүүлнэ.

  • Экспорт Импортын гаалийн бүрдүүлэлт
  • Ре-экспорт болон транзит гаалийн бүрдүүлэлт
  • Татвар төлөлт, буцаан олголт
  • АТА Карнэйтэй ачааг хүлээн авах, илгээх
  • Гаалийн түр горимын бүрдүүлэлт
  • Гааль татварын зөвлөгөө өгөх