Мэдээ мэдээлэл

монголын төмөр замын үүсэл ба эхлэл

“Оросын хаант улс ба Монгол Улсын хооронд төмөр зам тавих төсөл 19-р зууны сүүлчээс 20-р зууны эхэн үед Транссибирийн төмөр замыг Монголоор дайруулан тавих зорилготой анхны төсөл, 1911 онд Богд хаант Монгол улсын төлөөлөгчид Москвад айлчлахдаа Монголд төмөр зам барих ажилд туслалцаа хүсч улмаар 1914 онд Оросын хаант засаг ба Монголын засгийн газар хооронд төмөр зам барих тухай гэрээ байгуулж байжээ.
“ЗСБНХУ-ын тусламжтайгаар Монголд 1930-аад оны дундаас Монгол улсад анхны нарийн царигтай төмөр замыг Улаанбаатар-Налайхын хооронд зөвлөлтийн хөнгөлөлттэй зээлээр улаан армийн тусгай анги тавьсан болон Монголын нутаг дэвсгэр дээр цэргийн зориулалттай хэд хэдэн нарийн царигтай төмөр зам тавьсан .
Мөн 1947 оноос Наушка-Улаанбаатарын хооронд төмөр зам тавих ажлыг эхлүүлж, зөвлөлтийн ДХЯ энэ ажлыг 505-р ангиар хоёрхон жилийн дотор бариулж, улмаар 1949 оны 6-р сарын 6-нд ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурж УБТЗ-ын түүх ЭХЭЛСЭН билээ